![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhGTiRoFqgFZljrJ4dq4gK6BIqCLZFQpjVvpJw9HD5n7M2SyRWspNJFog901lydLQ64FIi2cFLi6JvtYI35u2siLBOY2HkATR6Rz7r3ov63GecHfoMxJhAj9yc-tIaY8lT8XUb_oqptw1TL/s320/new-logo+MARS.jpg)
MARS клуб нь 2005 оны 5-р сарын 04нд АУС-ийн Дүрс Оношлогооны тэнхимийн дэргэдэх оюутны клуб болон байгуулагдсан бөгөөд тэр цагаас хойш оюутан залуусын дунд олон идэвхитэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн билээ. Тэдгээрээс дурьдвал FREETIME уламжлалт цэнгээнт хөгжөөнт тэмцээн, MARS 007, 009 Радиологийн салбарт шинээр гарч буй техник, эмчилгээ, оношлогооны аргыг олон нийтэд танилцуулах цуврал хурал, "DISCOVERY" монголын анагаахын их дээд сургуулиудын оюутнуудын эрдэм шинжилгээний чуулганыг зохион байгуулж байна. Мөн анагаах ухааны сүүлийн үеийн хамгийн хурдацтай хөгжиж буй салбар болох Радиологийг сурталчилах, энэ чиглэлийн эрдэм шинжилгээний ажил хийж, сургалт зохион байгуулдаг.
Бидний цаашдын эрхэм зорилго бол "Оюунлаг,чадварлаг оюутан залуусыг эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж чадах ирээдүйн дэлхийн хэмжээний жинхэнэ эмч мэргэжилтэн болгох"-д оршино.
Бидний цаашдын эрхэм зорилго бол "Оюунлаг,чадварлаг оюутан залуусыг эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж чадах ирээдүйн дэлхийн хэмжээний жинхэнэ эмч мэргэжилтэн болгох"-д оршино.
No comments:
Post a Comment