ЗАРЛАЛ

“DISCOVERY”
нэрэмжит гэрэл зургийн анхдугаар уралдааны удирдамж

УРАЛДААНЫ ЗОРИЛГО:   

Оюутан залуус, багш ажилчдын дунд монголын эрүүл мэндийн салбарын үйлчлүүлэгчид,  эмч, оюутан, багш ажилчдын өнөөгийн амьдрал, улс эх орныхоо хөгжил бүтээн байгуулалтанд оролцож байгаа байдал, хоорондын харилцаа хандлага, нийгэмд оруулж буй хувь нэмэр, байр суурь, олон улс дахь монголын анагаах ухааны түвшин, баяртай, гунигтай болон сэтгэл догдлуулсан мөчийг гэрэл зургаар дамжуулан илэрхийлэх, тэдний гэрэл зургийн зохиомжийн сэтгэлгээг  хөгжүүлэх.
Тус гэрэл зургийн уралдаан 5 сарын 7-нд “DISCOVERY’2010” хурлын үеэр гэрэл зургийн үзэсгэлэн болон зохион байгуулагдана.
УРАЛДААНЫ СЭДЭВ: Анагаах Ухаан ба Гэгээрэл
Хамрах хүрээ:  Монголын нийт анагаахын их, дээд сургуулиудын оюутан залуус, багш ажилчид хамрагдах боломжтой.

ШАГНАЛ:
1-Р БАЙРТ 1 ОРОЛЦОГЧ (нэг фото зургийг шилдгийн шилдгээр онцолж “DISCOVERY’2010” нэрэмжит цом, өргөмжлөл, дурсгалын зүйлс, DISCOVERY’2011 сэтгүүлийн нүүрээр өргөмжлөх)
2-Р БАЙРТ 1 ОРОЛЦОГЧ (мөнгөн медаль, өргөмжлөл, дурсгалын зүйлс)                    
3-Р БАЙРТ 1 ОРОЛЦОГЧ (хүрэл медаль, өргөмжлөл, дурсгалын зүйлс)
                                                      
ЗУРАГ ХYЛЭЭН АВАХ: Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2010 оны 4 сарын 16-30 хооронд ажлын цагаар ЭМШУИС-н ЭРХЭС поликлиникийн Дүрслэл оношлогооны тэнхимд хүлээн авна. Бүртгэлийн хураамж- 2000 төгрөг

- Биет хэлбэрээр: 20*
25  хэмжээтэй угаалгаж, дугтуйлан зургийн товч тайлбар, өөрийн овог нэр, төрсөн он сар өдөр, холбогдох утасны дугаар, e-mail хаягийг тодорхой бичих
- Цахим хэлбэрээр: дээрх мэдээлл
үүдийг хавсарган, mars2010dis@yahoo.com
имэйл хаягаар 1024 пикселээс дээш нягтралтай, JPG өргөтгөлөөр хадгалагдсан файл хэлбэрээр тус тус хүлээн авна.
УРАЛДААНЫ БОЛЗОЛ
- Уралдаан нь
Монголын анагаахын сургуулиудын бүх насны оюутан залуучууд, багш ажилчдын дунд нээлттэй.
- Уралдаанд ир
үүлэх зураг нь зарласан сэдвийн агуулгад нийцсэн байх ёстой.
- Уралдаанд ир
үүлэх зургийг 2009 оны 1 сарын 1-ээс 2010 оны 4 сарын 26-ны хооронд авсан байна.
- Уралдаанд нэг оролцогч
3 хүртэл бүтээл ирүүлэх боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.radiology.mn
Уралдаантай холбоотой санал хүсэлтийг   mars2010dis@yahoo.com
MARS club:  99690435, 96005206, 88164523 утсаар тус тус авч болно.

Та бүхэнд амжилт хүсье!

 
read more “ЗАРЛАЛ”