ҮЙЛ АЖИЛЛАГАА

DISCOVERY’2010” МОНГОЛЫН АНАГААХЫН ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНЫ УДИРДАМЖ

Өнөөдрийн анагаахын оюутан залуус бид хийж бүтээхийн оргилсон их хүсэл тэмүүллээр жигүүрлэн шантрашгүй хөдөлмөрлөж шамдан суралцахын зэрэгцээ судалгаа эрдэм шинжилгээний ажил амжилттай хийж онол практикийн ач холбогдол бүхий шинэлэг бүтээл туурвих болсон нь дэлхийн шинжлэх ухаанд өөрсдийн мөрийг үлдээх эмч мэргэжилтнүүд төрөн гарах нэгэн гүүр болж байна.
ЭМШУИС-ийн “MARS" клубын хамт олон “DISCOVERY’2010” Монголын анагаахын их дээд сургуулиудын эрдэм шинжилгээний шилдэг бүтээл шалгаруулах үндэсний чуулганыг жил бүр зохион байгуулсаар 3 дахь жилтэйгээ золгож байна.
Оюутан залуус бид Монгол улсын анагаах ухааны салбарыг дэлхийн түвшинд гаргах өнөө цагийн эмч, эрдэмтдийн залгамж халаа, ирээдүйн сэхээтнүүд. Тиймээс оюунлаг залуусын оргилуун сэтгэл, хийморьлог эрмэлзлийн очийг бадрааж, шилдэг судлаач оюутнуудыг нүүр учруулан, оюуны онгодоо хөглөх боломж олгоюу хэмээн энэхүү чуулганд та бүхнийг хүч сорин оролцож, хүрэлцэн ирэхийг урьж байна.
Зорилго:
Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны салбарт шинээр хийгдэж буй судалгаа, эрдэм шинжилгээний талаар хэлэлцэх, түүнийг анагаах ухааны практикийн салшгүй нэг хэсэг болгон хөгжүүлэх, монголын хөгжлийн хөдөлгүүр болсон эмч, боловсон хүчнийг оюутан цагаас нь дэмжин эрдмийн их үйлсийн гарааг эхлэхэд туслах, залуу судлаач оюутнуудын хөдөлмөрийг үнэлж урамшуулахад оршино.
Хамрах хүрээ:
Монголын анагаах ухааны бүх их, дээд сургууль, коллежид суралцдаг оюутан залуус хамрагдах боломжтой.
Шагналын сан:
1-р Байр - “DISCOVERY’2010” цом, өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл
2-р Байр - Өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл
3-р Байр - Өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл
Шилдэг Poster Presentation – Өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл
Зохион байгуулагдах газар:
ЭМШУИС-ийн төв байр, Оюутны соёлын төвд
2009.05.07 нд 14 цагт
Та бүхэнд амжилт хүсье!
ЭМШУИС-ийн MARS КЛУБ
read more “ҮЙЛ АЖИЛЛАГАА”